"Мэдрэмжтэй мэдээлье" хөтөлбөрт МОНЦАМЭ-гийн орон нутгийн сэтгүүлч нар шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-01-31 17:49:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс манай улсад Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд сэтгүүл зүйд жендэрийн тэгш байдлыг дэмжих, хүйсийн хэвшмэл ойлголтоос ангижрах, хэвлэл мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих зорилготой сэтгүүлч, редакторуудын “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрийг явуулж байна.



Хөтөлбөрт шилдэг 15 бүтээл тодорсны дотор МОНЦАМЭ агентлагийн Завхан болон Дорноговь аймаг дахь сурвалжилагч Б.Мягмарсүрэн, Х.Эрдэнэбулган нар шалгарлаа. Бүтээлийн тэтгэлэгт шалгарсан сэтгүүлчид танилцуулсан санаагаа нэг сарын хугацаанд хөгжүүлж, сэтгүүл зүйн бүтээл хэлбэрээр олон нийтэд хүргэх юм. Энд нийслэл хотоос гадна Хөвсгөл, Завхан, Увс, Дорноговь, Орхон зэрэг 10-аад аймгаас орон нутгийн сэтгүүлч, редакторууд оролцлоо. 

Холбоотой мэдээ