Бат-Өлзий сумаас 30 аварга малчин төрөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-01-28 18:29:04

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бат-Өлзий сумаас энэ жил “Улсын аварга малчин” 1, “Аймгийн аварга малчин” 4, “Аймгийн аварга үхэрчин” 2, “Аймгийн аварга саальчин” 2, “Аймгийн манлай малчин” 1, “Сумын аварга малчин”-аар 20 хүн шалгарчээ.

Аймгийн Засаг дарга А.Ишдорж аваргуудын шагналыг хотонд нь гардуулж, малчдынхаа аж амьдралтай танилцан санал бодлыг нь сонслоо. Аймгаас малчдаа дэмжих бодлого баримталж, мах, ноос, арьс шир, сүүний томоохон үйлдвэрүүдийг ашиглалтад оруулсан, удахгүй өөх тос, ясны үйлдвэрийг байгуулахаар тоног төхөөрөмжийг татаж байгаад малчид маань талархалтай хандаж байлаа. Мөн аймгийнхаа хэмжээнд малын ногоон тэжээл тариалж, өвс тэжээлийн үнийг тогтворжуулсан нь малчин өрхийн эдийн засагт ихээхэн дэмжлэг болж байгааг хэлж байсан юм.

Тус сум 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 2000 гаруй малчин өрхөд 264 840 толгой мал тоолуулсан бол хүн амын тоо ч нэмэгдэж 7748-д хүрчээ. 

Холбоотой мэдээ