Замын-Үүдээр 888 чингэлэг ачаа татан аваад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-28 16:11:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ-наас мэдээлснээр, Замын-Үүд боомтоор өнөөдрийн байдлаар нийт 674 тээврийн хэрэгслээр 888 чингэлэг бүхий 14.736 тонн ачаа татан аваад байна. Нийт татан авсан ачаа, барааны 90 орчим хувь нь ААН-үүдийнх байгааг ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан тодотгов.


УБТЗ ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан мөн өнөөдөр төмөр замын тээвэртэй холбоотой мэдээлэл өгөв. Тэрээр, “Нэгдүгээр сарын 26-27-нд шилжих шөнөөс эхлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  зэсийн баяжмал, төмрийн хүдрийг БНХАУ-ын Эрээн өртөөнд хүлээлгэж өгсөн.





Өнөөдрийн байдлаар 3 галт тэргээр 170 орчим вагоныг хүлээлгэн өгөөд байна. УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын төмөр замын дарга Дай Хун нар өчигдөр цахимаар хуралдсан. Уулзалтаар цаашид хүлээн авах уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгааг БНХАУ-ын тал мэдэгдсэн” гэв.

Замын-Үүд боомтоос гадна манай улс өнөөдрийн байдлаар Ханги-Мандалын боомтоор нүүрс, төмрийн хүдэр, Гашуунсухайт боомтоор нүүрс, зэсийн баяжмал, Булган боомтоор нүүрс тээвэрлэж байна





Холбоотой мэдээ