"Алмада-2022" Гран прид Монголын 21 жүдоч хүч сорино

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-01-27 11:17:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны дэлхийн цуврал тэмцээн маргааш Португал улсын Алмада хотноо эхэлнэ.

 

С1 телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр энэхүү 3 өдрийн тэмцээнийг Монголын үзэгч, спорт сонирхогчдод үзүүлэх юм. Алмада хотын жүдогийн дэвжээн дээр 44 орны 195 эрэгтэй, 142 эмэгтэй, нийтдээ 337 жүдоч хүч, ур чадвараа сорин барилдах юм.

 

“Алмада-2022” тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна

 

Эрэгтэй 60 кг: Энхтайваны Сумъяабазар /”Женко” клуб/, Бямбажавын Цогт-Очир /”Хангарьд” спорт хороо/

 

66 кг: Баянмөнхийн Нармандах /”Женко” клуб/, Гүнжинлхамын Сод-Эрдэнэ /Хэнтий аймаг/

 

73 кг: Лавжаргалын Анхзаяа /”Женко” клуб/

 

81 кг: Баттулгын Мөрренцэн, Батзаяагийн Эрдэнэбаяр /Хоёул “Хангарьд” спорт хороо/

 

90 кг: Ганбаатарын Пунцагцэрэн /”Алдар” спорт хороо/, Баттогтохын Мөнхбаяр /”Женко” клуб/

 

-100 кг: Одбаатарын Хангал /Алдар/, Дармаабазарын Мөнхтулга /Женко/

 

+100 кг: Сумъяабэйсийн Бат-Орших /Алдар/

 

Эмэгтэй 48 кг: Бавуудоржийн Баасанхүү /”Сүлд” спорт хороо/

 

52 кг: Цэрэнтогтохын Гал-Од /”Алдар” спорт хороо/

 

57 кг: Оюунгэрэлийн Оюунчимэг /Хаан хүнс импекс/

 

63 кг: Саранцэцэгийн Лхагвадулам /”Сүлд” спорт хороо/, Цогтгэрэлийн Номин /”Женко” клуб/

 

70 кг: Цэрэндуламын Энхчимэг /”Хилчин” спорт хороо/

 

-78 кг: Отгонбаярын Хүслэн /Чингэлтэй дүүрэг/ Баатарсүхийн Ганзаяа /”Женко” клуб/

 

+78 кг: Амарсайханы Адьяасүрэн /”Алдар” спорт хороо/

 

Баг тамирчдын дасгалжуулагчаар гавьяат Ганбатын Болдбаатар, Бүүвэйбаатарын Хишигбаяр, Мөнхбаатарын Бундмаа нар ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ