Хөрөнгийн биржид 1.1 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-25 20:00:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 36 ХК-ийн 1.1 сая ширхэг хувьцааг 356.5 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 19 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Стандарт ноос" (ALI+15.00%), "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" (JLT+14.73%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+13.22%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөв. Харин "Монгол шилтгээн" (MSH-14.44%), "Оллоо" (OLL-11.37%) болон "Хай би ойл" ХК (HBO-6.62%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 15,701 ширхэг нэгж эрхийг 6.9 сая төгрөгөөр арилжсан байна. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 488 ширхэг үнэт цаасыг 48.6 сая төгрөгөөр арилжив. Мөн бүгдийг нь биелүүлэх эсвэл үл биелүүлэх дуудлага арилжаагаар "Түмэн шувуут" ХК-ийн 640 төгрөгийн 390,630 ширхэг хувьцааг 250,003,200 төгрөгөөр арилжлаа

ТOП-20 индекс 1.63 хувиар өсөж, 42134.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,818,228,031,150 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ