Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар МИАТ ТӨХК-д ажиллалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар МИАТ ТӨХК-д өнөөдөр ажиллалаа.
Энэ үеэр сайд өнгөрсөн
12 дугаар сарын 30-нд
баталсан нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай, гаалийн тариф,
гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал
Б.Мөнхтамирт гардуулсан юм.

Гүйцэтгэх
захирал Б.Мөнхтамир компанийн одоогийн
байдал, санхүүгийн хүндрэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөний талаар
танилцууллаа.
Мөн ЗТХ-ийн сайд Л.Халтар МИАТ компанийн Агаарын хөлгийн
засвар үйлчилгээний газарт хийж буй “Royal Flight”
компанийн В737-800 агаарын хөлгийн техник үйлчилгээний явцтай танилцаж, инженер
техникийн ажилчдын ур чадвараар бахархаж байгаагаа тэмдэглээд, цаашид агаарын хөлгийн засвар
үйлчилгээний олон улсын зах зээлд
илүү амжилттай ажиллахыг хүсэв.
МИАТ ТӨХК-ийн АХЗҮГ нь агаарын хөлгийн техник үйлчилгээний
зах зээлд 2014 оноос амжилттай нэвтэрч, одоогоор гадаадын авиа компаниудын 83 агаарын хөлөгт хүнд, хөнгөн хэлбэрийн техник үйлчилгээ хийгээд байгаа аж.
Холбоотой мэдээ
Улаанбаатар