Археологийн хүрээлэн “Хаадын гэр” ХХК-тай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-01-24 17:34:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очир нарХаадын гэрХХК-ийн ерөнхий захирал Д.Болор-Эрдэнэ, үйлдвэрийн дарга Б.Доржпүрэв, дизайнер Б.Билгүүн нарыг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар өмнө нь санал солилцож байсан түүх соёлын биет өвийг сэргээн нутагшуулах, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, инновацын чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

 

2021-2022 онд Археологийн хүрээлэнгээс олон нийтэд толилуулж буйХүннүгийн археологийн шинэ нээлтүзэсгэлэндХаадын гэрХХК-ийн урчуудын бүтээсэн хүннү эсгий ширмэл ширдгийг олны хүртээл болгож байгаа юм. Уулзалтын үеэр Д.Болор-Эрдэнэ захирал тус эсгий ширмэл ширдгийг Археологийн хүрээлэнд бэлэглэсэн нь нүүдэлчдийн өв соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулахад томоохон хувь нэмэр оруулсан чухал үйл явдал болсон хэмээн тэмдэглэв.

 

Холбоотой мэдээ