Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-02 09:21:25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэлж 3 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт болон Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ .Мөн Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм.

Харин чуулганы үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний талаар” мэдээлэл хийх юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд