Мал хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-21 12:34:40

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газрын Төвшрүүлэх суман дахь алба хаагчид мал хулгайлсан бүлэг этгээдийг баривчилжээ. Тус хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь энэ төрлийн хэргээр шалгагдаж, ял эдэлж байсан 4 этгээд үйлдсэн байна.

 

Өнгөрсөн 12-р сарын 2-3-нд шилжих шөнө Төвшрүүлэх сумын малчин Дэлгэрсайханых 9 тооны үхрээ хотноосоо алджээ. Тэрээр Хотонт сумын цагдаагийн хэсэгт цаг алдалгүй мэдээллээ өгснөөр ажлын хэсэг гарч мөрдлөгөө эхлүүлсэн байна. Үүний үр дүнд Эрдэнэбулган, Ихтамир, Төвшрүүлэх сумын харъяат Б, Д, С, А нар тус хэргийг бүлэглэн үйлдсэнийг тогтоожээ. 

 

Иргэн Дэлгэрсайханы хувьд олон хүүхэдтэй. Малаа байнгын хариулга маллаагаатай байлгадаг ч жил бүр хотноосоо малаа алдаж байгаадаа гомдолтой байгаагаа хэлж байжээ. Тэрээр өнгөрсөн жилүүдэд хонь ямаа нийлсэн 70 гаруй бог, 1 азарга гээд жил дараалаад малаа алдаж байжээ.

 

Мал хулгайлах гэмт хэргийг ихэвчлэн өмнө нь энэ төрлийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан, ял эдэлж байсан этгээдүүд үйлдэж байна гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.  

 

Холбоотой мэдээ