Чингис хааны мод

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-01-20 19:43:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Румыни улсын Клезсе мужийн Молдва хотын орчим нэгэн тэнүүн талд 20 гаруй метр өндөртэй 4 хүн гараа алдлан тойроод барьж хүрдэггүй бүдүүн царс мод ургадаг. Энэ модыг нутгийнхан “Чингис хааны мод” хэмээн нэрлэдэг байна.


Учир нь, XIY зууны үед Монголын Алтан ордны улсын монгол цэргүүд энд отоглож байсан гэдэг. Түүнээс хойш нутгийнхан энд ургаж байсан нэгэн модыг “Чингисийн мод” хэмээн нэрлэснээс хойш 800 гаруй жил өнгөрчээ. Уг мод голдоо өмхөрч хөндий болсон ч ургасаар л байгаа бөгөөд модны хөндий зайд хоёр хүн элбэг зэрэгцээд зогсож болох зайтай гэнэ. Энэ модны зургийг 2014 онд нэрт сэтгүүлч, орчуулагч Г.Акимын хамт аялан явахдаа Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Улаанбаатарын Их сургуулийн багш, археологич Д.Эрдэнэбаатар авчээ. 



Холбоотой мэдээ