Орон нутгийн хэмжээнд хийх тендер, худалдан авалтын ажлыг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-01-19 17:48:52
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр он дамжин санхүүжих болон шинээр хэрэгжих нийт 44.3 тэрбум төгрөгийн төсвийг баталжээ. Үүнээс энэ онд 12.5 тэрбум төгрөгийн 22 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх юм байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нар 21 аймгийн Засаг дарга нар болон бусад удирдлагуудтай цахим хурал хийлээ. Уг хуралдаанаар аймаг орон нутгийн хэмжээнд хийх тендер, худалдан авалтын ажлыг эрчимжүүлж, гуравдугаар сарын нэгний дотор зохион байгуулахыг анхааруулжээ.
​Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 359 дүгээр тогтоолоор 6.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 4 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг Төрийн худалдан авах ажиллагааны газар, 11.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 6 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны зохион байгуулах үнэлгээний хороо зураг төсөв ажлын даалгавар бэлэн болоод байна гэж аймгийн Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Холбоотой мэдээ