Индонезын нийслэлийг шилжүүлэх тухай хуулийн төслийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-01-18 16:07:27

ЖАКАРТА. /CNN Indonesia/. Индонезын нийслэлийг шилжүүлэх тухай хуулийн төслийг тус улсын парламент мягмар гарагт хийсэн нэгдсэн хуралдаанаараа баталжээ.


Нэгдсэн хуралдаанд парламентын 575 гишүүнээс 305 нь оролцсон байна.


Борнео арлын Зүүн Калимантан муж руу шилжүүлэх Индонезын шинэ нийслэл хотыг Нусантара хэмээн нэрлэхээр болсныг тус улсын Үндэсний хөгжлийн төлөвлөлтийн сайд Сухарсо Моноарфа даваа гарагт мэдэгджээ.


Индонезын Ерөнхийлөгч Жоко Видодо тус улсын нийслэлийг Жакарта хотоос нүүлгэх төлөвлөгөөгөө 2019 онд зарласан юм. Энэ төлөвлөгөөнд 32 орчим тэрбум ам.доллар хуваарилжээ. Гэвч коронавирусний цар тахлын улмаас түр зогсоосон бөгөөд хоёр жилийн дараа дахин эхлүүлэхээр төлөвлөж байна.


Холбоотой мэдээ