Галын аюулгүй байдлыг хангах нэгдсэн аяныг зохион байгуулж байна

ОРОН НУТАГТ | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2022-01-18 14:30:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газраас “Цагаан сар” нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна.  

Аяны хүрээнд Арвайхээр, Хархорин, Хужирт сумын гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Гал түймэр унтраах, аврах 12, 45 дугаар анги, Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид хариуцсан баг, хорооны 15000 орчим айлд заавар зөвлөмж өгөөд байна.

Гал түймэр гарах шалтгаан, нөхцөл нь пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүдэж байгааг тус албаныхан хэлэв.

Холбоотой мэдээ