Идэр сум малын хөлийн татварыг бэлчээр хамгаалахад зарцуулна

ОРОН НУТАГТ | Завхан
myagmarsuren@montsame.mn
2022-01-18 14:39:54

Завхан /МОНЦАМЭ/. Идэр сум мал хамгаалах сангийн 12.5 сая төгрөгийн хөрөнгөөр залуу малчин өрхүүдийг малжуулжээ.

Түүнчлэн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас олгодог бүхий л төрлийн үйлчилгээнд сумын иргэдийг нээлттэй хамруулж 26.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар түр ажлын байранд 9 иргэн, байнгын ажлын байранд таван өрхийн үйл ажиллагааг дэмжсэн байна. Тус сум 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 125.7 мянган толгой мал тоолуулжээ. Харин сумын малчин болон мал бүхий иргэд малын тоо толгойн татвараа төлж 28.0 орчим сая төгрөгийг хуримтлуулсан байна. “Малын хөлийн татварыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, малчдын саналд үндэслэн малчидтай холбоотой асуудлыг шийдэхэд зарцуулж байхаар хуульд тусгасан. Тиймээс малын тоо толгойн татварыг орон нутгийн төсөвт нэмж, бэлчээр ашиглалт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлуудад зарцуулахаар шийдвэрлэсэн гэж Идэр сумын ЗДТГ-аас мэдээлэв.




Дотуур байранд амьдардаг хүүхдүүд ариун цэврийн байгууламжтой болов

Идэр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон барилгын ажлууд хийж байна.

Тухайлбал, Соёлын төвийн 200 хүний суудалтай шинэ барилгыг улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж, барилгын ажил 85 хувьтай байна. Харин 320 хүүхдийн суудалтай сургууль, спорт заалны барилга улсын төсвийн 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барилгын ажил 50 хувьтай байна.

Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас 110 сая төгрөгийн хөрөнгөөр ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчдад зориулсан халуун усны барилга, ариун цэврийн байгууламж ашиглалтад ороод байгаа. Энэхүү ариун цэврийн байгууламж ашиглалтад орсноор малчдын дотуур байранд амьдардаг хүүхдүүд болон ялангуяа зургаан настай хүүхдүүд цэвэр усаар хангагдах боломжтой болсон. Гадаа жорлонд жилийн дөрвөн улиралд бие засдаг байсан асуудлууд бүрэн шийдэгдэж, зориулалтын эко ариун цэврийн байгууламжтай болоод буй юм гэж сумын ЗДТГ-аас нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ