Ж.Байден Японы Ерөнхий сайдтай цахим уулзалт хийнэ

ДЭЛХИЙД | Улс төр
Jargal.d@montsame.mn
2022-01-17 10:15:50

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой нэгдүгээр сарын 21-нд цахим уулзалт хийнэ гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ.


“Ерөнхийлөгч Байден Ерөнхий сайд Кишидатай Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг чөлөөтэй, нээлттэй болгох хоёр улсын нийтлэг алсын харааг урагшлуулах асуудлыг хэлэлцэхээ тэсэн ядан хүлээж байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Ж.Байден, Кишида Фүмио нар мөн “COVID-19”-төй тэмцэх, уур амьсгалын хямралыг шийдвэрлэх зэрэг гол салбаруудад нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүнчлэн дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээний хэлбэрээр /Австрали, Энэтхэг, АНУ, Япон/ шинэ болон шинээр гарч ирж буй технологийн салбарын түншлэлийн талаар хэлэлцэнэ гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга нэмж дурджээ.


Холбоотой мэдээ