Хууль бусаар борлуулж байсан 19 литр архийг хураан авчээ

ОРОН НУТАГТ | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2022-01-16 16:05:23

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Аймгийн Цагдаагийн газарт хууль бусаар архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах зөрчил бүртгэгдлээ. Цахим сүлжээгээр "Kazakhstan cognac зарна" гэсэн зарын дагуу гар дээрээс борлуулалт хийж байсан зөрчлийг илрүүлэн, дөрвөн нэр төрлийн 26 шил буюу 19.5 литр архийг хураан авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Сар шинийн баярын өдрүүд ойртож, иргэд хүнс, бараа борлуулах, худалдан авах үйл явц эрчимжиж байгаатай холбогдуулан эргүүл, хяналтыг хийж байгаа ба хууль бусаар гар дээрээс согтууруулах ундаа зарж борлуулсан зөрчлийн мэдээллийг 7032102 дугаарын утсаар авч байгаа аж.

Холбоотой мэдээ