Оросын сэтгүүлчийг Туркэд нэвтрэхийг нь хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-19 12:43:16

МОСКВА. /Sputnik/. Истанбул хотын нисэх онгоцны буудалд саатуулагдаад байгаа Оросын “РЕН ТВ” телевизийн сувгийн сэтгүүлч Валентин Трушниныг өнөөдөр Туркээс албадан гаргахаар болсон тухай тус телевиз мэдээллээ.

Трушнин одоогоор нисэх буудлын дамжин өнгөрөх зааланд байгаа гэдгийг "РЕН ТВ" дурдаад, түүнийг Туркт нэвтрэхийг нь хориглосныг онцлон дурджээ.

Трушнин Туркт болсон цэргийн эргэлт хийх оролдлогын талаар мэдээлэл бэлтгэхээр явж байгаад даваа гарагт Истанбулын нисэх буудалд саатуулагджээ.

“РЕН ТВ” нь Орос дахь хувийн томоохон телевизийн сувгуудын нэг юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ