Сүүлийн 24 цагт коронавирусний 21 тохиолдол бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-01-11 12:38:16
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Дундговь аймгийн 3 суманд коронавирусний 21 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа.

Аймгийн ОБГ-ын мэдээлснээр шинээр бүртгэгдсэн тохиолдлын 18 нь Сайнцагаан суманд, 3 нь Дэрэн, Дэлгэрхангай суманд батлагдсан байна.

Ингэснээр нийт халдварын тохиолдол 12520, нас баралтын тоо 26 боллоо. Одоогоор эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа 90 өвчтөнөөс 6 өвчтөний биеийн байдал хүндэвтэр байна.

Өмнөх оны 12 дугаар сард коронавирусний халдварын тохиолдол харьцангуй буурч, 1 дүгээр сарын 1-нд 37 өвчтөн хэвтэн эмчлүүлж байсан бол энэ тоо өнгөрсөн 10 хоногийн дотор 90 болж нэмэгджээ. 

Тус аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын I тунд 27902, II тунд 26726, III тунд 9384 хүн хамрагдсан ба эхний 2 тунгийн дархлаажуулалт 90 орчим хувьтай байгаа бол III тунгийн дархлаажуулалт 30 орчим хувьтай байна. 

Холбоотой мэдээ