“Цэвэрхэн цэнхэр хязгаар” аяныг дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-01-10 20:59:19

Увс /МОНЦАМЭ/. “Цэвэрхэн цэнхэр хязгаар” аяны дүн гарч, Өлгий, Ховд, Бөхмөрөн, Хяргас, Зүүнговь сум тэргүүлэн тус бүр 1 сая төгрөгөөр шагнууллаа.

Аймгийн ИТХ-аас БОАЖГ-тай хамтран зохион байгуулсан уг аяны зорилго нь Увсын цэнхэр хязгаарынхаа эх болсон байгаль дэлхийг хайрлан хамгаалж, зориулалтын бус газарт хог хаягдал хаяхгүй байх, хогийг ангилан ялгах, цуглуулах, үр хүүхэд, ирээдүй хойч үеээ  зөв хэвшилд сургах, хоггүй маргаашийг хамтдаа бүтээх үйлсэд иргэн, аж ахуй нэгж байгууллага бүр нэгдэхийг уриалж, энэ чиглэлээр тодорхой ажил үйлчилгээ хийх явдал байжээ.

Дээрх уриалгын хүрээнд хаягдал шил 32 тн, хаягдал хуванцар 0,6 тн, ангилан ялгах хогны сав 220 ширхэг, нийт цэвэрлэсэн талбай 2250 га, нийт гаргасан хог хаягдал 115,5 тонн цугларсан байна. Мөн АПУ ХХК 14 мянган ширхэг буюу 7 тн шилийг ангилан ялгаж авчээ. Тус аяныг сум орон нутагтаа амжилттай зохион байгуулсан дээрх сумдад аймгийн ИТХ-ын зүгээс өнгөрсөн баасан гарагт шагналыг гардуулж өгсөн юм. 

Холбоотой мэдээ