Умард Солонгос гурван баллистик пуужин харвав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-19 08:50:28

СӨҮЛ. /Yonhap/. АНУ-ын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг өөрийн улсад байрлуулах шийдвэрийг Өмнөд Солонгосын эрх баригчид саяхан гаргасны хариуд Умард Солонгосын тал өнөө өглөө гурван баллистик пуужин харвалаа.

Энэ тухай Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдлээ.

Умард Солонгосын урьд урьдынхаас илүүтэйгээр өсөн нэмэгдэж байгаа цөмийн аюул заналхийллийг дарахын тулд THAAD буюу баллистик пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг 2017 оны эцэс гэхэд Өмнөд Солонгост байрлуулах шийдвэрийг Сөүл, Вашингтон хоёр энэ сарын 8-нд гаргасанд Пхеньян дургүйцэн дээрх гурван пуужинг харвалаа гэж шинжээчид үзэж байна.

“Scud” загварынх байж магадгүй уг гурван пуужинг Умард Хуанхэ аймгаас харважээ. Өнөө өглөө үүрийн 5:45-аас 6:05 цагийн хооронд харвасан эдгээр пуужин нь Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн аль ч цэгт хүрэх бөгөөд энэ удаад 500-600 км хол зайд нисчээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ