77 иргэнд 4,3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг шинээр олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-06 11:49:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Төрөөс хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд 2021 оны байдлаар Баян-Өлгий аймагт 500 иргэнд 19,7 тэрбум төгрөгийн 5-8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгожээ.  

Банкны өөрийн эх үүсвэрээс 593 иргэнд олгосон ипотекийн зээлийн хэмжээ 13,8 тэрбум төгрөг байна.

Харин өнгөрсөн онд 77 зээлдэгчид  4,3 тэрбум төгрөгийн 6 хувийн хүүтэй ипотекийн зээлийг шинээр олгосон ажээ.

Холбоотой мэдээ