Л.Төмөрбаатар ИТХ-ын дарга болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-18 22:01:32

Хөвсгөл аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар аймгийн ИТХ-ын даргаар Л.Төмөрбаатар сонгогдлоо.

Тэрээр итгэл хүлээлгэсэн төлөөлөгч нарт талархал илэрхийлээд Хөвсгөл нутгийн хөгжлийн төлөө намчирхалгүй зөвд зөөлөн бурууд нүд хурц  хоёргүй сэтгэлээр ажиллахаа тангаргалаад наадмын дараа намар гэдэг өвлийн бэлтгэлээ цаг алдалгүй эртнээс сайтар базаах, орон нутгийн сонгуулийг шударга хуулийн хүрээнд явуулах хэрэгтэйг анхааруулав. Мөн энэ үеэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг 11 хүний бүрэлдэхүүнтэй, аймгийн ИТХ-ын 5 хороо байгуулж бүрэлдэхүүнийг баталлаа. 

   Б.Гантуяа

Холбоотой мэдээ