ЗХЖШ-ын салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗХЖШ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн ээлжит хуралдааныг өнөөдөр зохион байгуулсан байна.
Тус хуралдааныг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба удирдан явууллаа. Хуралдааны эхэнд ЗХЖШ-ын Цэргийн албаны хэлтсийн дарга хурандаа Н.Лхагвасүрэн ЗХЖШ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн болон ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, нэгтгэл, ангиудын салбар зөвлөлийн 2021 оны нэгдсэн тайлан, ирэх оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулав.
Үргэлжлүүлэн ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч бригадын
генерал С.Ганбямба энэ онд гарсан гэмт хэрэг, осол, сахилгын зөрчилд дүгнэлт
хийж, ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгж, Төрлийн цэргийн командлал,
Барилга-инженерийн цэргийн удирдах газар, нэгтгэл, анги, байгууллагуудын салбар
зөвлөлийн дарга нарт үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг ханган ажиллахыг
анхаарууллаа.
Ийнхүү ЗХЖШ-ын салбар зөвлөлийн ээлжит
хуралдааныг өргөтгөсөн байдлаар зохион байгуулж, тулгамдсан асуудал, цаашид
хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойлсон ажээ.
Тус хуралдаанд ЗХЖШ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн гишүүд болон ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгж, төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, нэгтгэл, ангиудын салбар зөвлөлийн дарга, гишүүд оролцож, өргөтгөсөн байдлаар зохион байгуулжээ.