“Хос аз” ХХК-д олон улсын стандарт нэвтрүүлсэн гэрчилгээ олголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-27 12:39:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арьс ширний салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг “Хос аз” ХХК олон улсын ISО 9001:2015 “Чанарын  менежментийн тогтолцоо”, ISО 45001:2018 “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо” стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнд батламж олгов.


Батламжийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн гэрчилгээг нь олгосон юм.  Тус компани нь дээрх стандартыг нэвтрүүлсэн 4 дэх аж ахуйн нэгж болж байна.


Засгийн газраас малын гаралтай түүхий эдийг боловсруулах, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ, дэвшилтэт, өндөр технологийг нэвтрүүлэх, ажлын байрыг нэмэх, байгальд халгүй үйлдвэрлэл, импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хог хаягдал, дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого дэвшүүлээд байгааг ХХААХҮЯ мэдээлэв. 

Холбоотой мэдээ