Пак Гын Хэгийн номны монгол хувилбарыг дахин хэвлэжээ

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2016-07-17 14:38:46

УЛААНБААТАР. /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монголд албан ёсны айлчлал хийж байгаа энэ өдрүүдэд түүний бичсэн намтар ном Монголд борлуулалтаараа дахин тэргүүлж эхэлжээ.

Түүний намтар номын монгол хувилбар болох  “Цөхрөл намайг хатуужуулж, найдвар намайг урагшлуулдаг” номыг Солонгост сурч байсан монголчуудын байгуулсан Солонгост сургууль төгсөгчдийн холбоо өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт дахин хэвлэсэн байна.

Энэ ном Монголын нийслэл Улаанбаатар хотын томоохон номын дэлгүүрүүдэд борлуулагдаж байна.

Пак Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдон тангараг өргөх үед буюу 2013 оны 3 дугаар сард энэ номыг Монголд анх хэвлэж байжээ. Тус улсад борлуулалтаараа тэргүүлэгч номнуудын жагсаалтад багтсан энэ ном одоогоор нийтдээ 2000 ширхэг зарагдаад байна.

Ерөнхийлөгч Пакын намтар номын солонгос хувилбар 2007 онд гарч байжээ.

Энэ номонд 1979 онд хорлогдсон ерөнхийлөгч агсны том охин Пак Гын Хэ өөрийн амьдрал болон эрчүүд ноёрхсон улс төрийн тавцан дахь эмэгтэй улс төрчийн талаар бичсэн байдаг билээ. Мөн 1974 онд ээж нь буудуулан амь үрэгдсэний дараа тэргүүн хатагтайн үүргийг хэрхэн гүйцэтгэж байснаа тэрбээр дурсамж номондоо бичсэн байдаг.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ