Д.Жигжиднямаа агсны нэрэмжит зүтгүүртэй боллоо

Монголын мэдээ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-12-23 09:53:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ ХНН-ийн 2ТЭ25Км-0520 серийн илчит тэргийг Монгол Улсын гавьяат тээвэрчин, Монгол-Оросын "Хүндэт төмөр замчин", УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа агсны нэрэмжит болгох ёслол өчигдөр Улаанбаатар татах хэсэгт боллоо.


Ёслолын ажиллагаанд УБТЗ-ын Хөдлөх бүрэлдэхүүний засвар ашиглалт эрхэлсэн орлогч дарга Х.Амгалан, Улаанбаатар татах хэсгийн дарга П.Энхмөнх тэргүүтэй албаны хүмүүс, Д.Жигжиднямаа агсны гэргий Ц.Оюунгэрэл нарын зочид төлөөлөгчид, тус татах хэсгийн ажилтнууд оролцлоо.





Д.Жигжиднямаа нь УБТЗ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа тус нийгэмлэгийн хөгжил шинэчлэлд чиглэсэн олон бодлого хэрэгжүүлж байсны нэг нь зүтгүүрийн парк шинэчлэлт байв. Өнгөрсөн хугацаанд түүний шийдвэрээр гол замын 2ТЭ25Км серийн өндөр хүчин чадал бүхий 19, сэлгээний ТЭМ18Дм серийн 14 шинэ зүтгүүрийг нийгэмлэгийн хөрөнгө оруулалтын хүрээнд авчээ. Энэхүү зүтгүүрийн сүүлийнх нь саяхан орж ирсэн бөгөөд Улаанбаатар татах хэсгийн зүтгүүрчдийн санаачилгыг УБТЗ-ын Замын захиргаа дэмжиж Д.Жигжиднямаа дарга агсны дуртай тоог бэлгэдэж 0520 серийн илчит тэргийг ийнхүү нэрэмжит болгожээ. 





Холбоотой мэдээ