Чулуун баримлын симпозиум зохион байгуулагдаж дууслаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын яамны дэмжлэг дор “UB ART FESTIVAL 2021” олон улсын дүрслэх урлагийн наадмын хүрээнд Монголын дүрслэх урлагийн салбарт шинэ өнгө төрх болсон чулуун баримлын симпозиум Монголд анх удаа зохион байгуулагдлаа.
Өнгөрсөн сарын 20-оос энэ сарын 15-ныг хүртэл Улаанбаатар хотод болсон тус үйл ажиллагааг зохион байгуулснаар монгол уран бүтээлчдээ дэмжих, хөгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бий болгох, нийслэл хотод шинэлэг үзмэр бий болгон, цаашлаад олон улсын симпозиум болгон өргөжүүлэх зорилготой аж.
Чулуун баримлын симпозиумд нийт 12 уран бүтээлчийн 14 уран бүтээл хийгдсэн бөгөөд уран бүтээлчид сэдэв хэв маягт баригдалгүй урласнаараа онцлог үйл ажиллагаа болсон юм.