Төслийн хүрээнд ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж барив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-12-21 16:58:29
Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэмандал суманд 2020-2021 онд “Сумын төвийн шинэчлэл" төсөл хэрэгжсэн. Төсөл дуусч, бүтээн байгуулалтуудын нээлтийг энэ сарын 19-нд хийжээ. Нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал, аймгийн ГХБХБ-ын газрын дарга Ч.Отгонжаргал нар болон сумдын Засаг дарга нар, ИТХ-ын төлөөлөгчид хүрэлцэн ирэв. Энэ үеэр тэд Хануйн голын ган бетонон гүүрний нээлтэд оролцов.
"Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд:
- Нэгдсэн усан сан
- Сумын төв доторх хатуу хучилттай авто зам (1,19 км)
- Явган хүний зам
- Гэрэлтүүлэг
- Замын тэмдэг
- Усан сан
- Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж (хоногт 50м3) зэрэг бүтээн байгуулалт хийсэн юм.
Энэхүү төслийг үргэлжлүүлэн "Хаадын хот" нэртэй төсөл хэрэгжинэ. Тодруулбал, өрх бүрийг цэвэр, бохир усны шугамд холбох ба эхний ээлжинд 50 айлын орон сууцыг барих аж.
2020-2021 онд улсын хэмжээнд "Сумын төвийн шинэчлэл" төслийг дөрвөн аймагт хэрэгжүүлж байгаагаас Баянхонгор аймгийн Өлзийт, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын төслийн ажил амжилттай хэрэгжжээ.
Холбоотой мэдээ