Мурат Карагөз: Туркэд байдал тогтворжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-16 12:40:34

Туркэд цэргийн эргэлт хийхийг завсантай БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Мурат Карагөз өнөөдөр МҮОНТ-ээр мэдээлэл өгөв.

Тэрбээр энэ үеэр, "Туркэд одоогийн байдлаар нөхцөл байдал харьцангуй намжмал байдалтай байна. Тус улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хэвийн ажиллаж байгаа бөгөөд төрийн эргэлт гарсан гэж үзэхгүй, хэсэг  бүлэг хүмүүс төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг таслан зогсоож, хяналтдаа аваад байна гэв.

Туркэд 2500 монгол иргэн ажиллаж амьдарч байгаа хэдий ч одоогийн байдлаар монгол иргэд халдлагад өртсөн гэх мэдээлэл байхгүй байна" гэлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ