Экспортын зээлийн даатгалын бүтээгдэхүүнийг бүртгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хороо нь экспортлогч компаниудад зориулсан төлбөрийн эрсдэлээс хамгаалах нөхцөл бүхий “Экспортын зээлийн даатгал”-ын бүтээгдэхүүнийг бий болголоо.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацын зээлийн санхүүжилтээр 2016 оноос “Экспортыг дэмжих төсөл” хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн дэд бүрэлдэхүүн болох экспортыг дэмжих санхүүгийн шинэ бүтээгдэхүүнийг бий болгох, хөгжүүлэх хүрээнд “Экспортын зээлийн даатгал”-ын бүтээгдэхүүн гаргахаар “Үндэсний давхар даатгал” ХК ажиллав.
Бүтээгдэхүүний дотоодын давхар даатгагчаар “Үндэсний давхар даатгал” ХК, гадаадын давхар даатгагчаар “Скор” компани, харин андеррайтингийн компаниар “Tinubu square” LLC ажиллахаар төлөвлөжээ.
Экспортын зээлийн даатгалын бүтээгдэхүүн ийнхүү зах зээлд
нэвтэрснээр экспортлогч компанийн хувьд дансны авлагыг санхүүгийн эрсдэлээс
хамгаалах, борлуулалтын эргэлт, бизнесийн ашигт ажиллагаа нь нэмэгдэх, түүнчлэн
зээлийн эрсдэл багасна. Мөн Монгол
Улсын макро эдийн засгийн хувьд олон улсын экспортын урсгалыг нэмэх, тогтвортой
байдлыг хангах нөхцөл боломж бүрдэхийг
Санхүүгийн зохицуулах хороо мэдээлэв.