Туркийн парламентын ордон руу тэсрэх бөмбөг шиджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-16 10:39:59

АНКАРА. /Anadolu/. Туркийн нийслэл Анкара хот дахь парламентын ордон руу өнөө өглөө үүрээр тэсрэх бөмбөг шидсэний улмаас нэлээд хэдэн албаны хүн болон цагдаа нар шархаджээ.

“Anadolu” агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр, парламентын ордны үүдний өрөөний цонх хагарчээ.

Тэсрэх бөмбөгнүүдийн нэг нь парламентын ордны гол барилгын орох хаалганы хажууд дэлбэрсэн байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ