Дэлхий нийтээрээ Туркийг дэмжиж байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-16 10:25:58

АНКАРА. /Anadolu/. Өнөө өглөө үүрээр Туркэд цэргийн эргэлт хийхийг завдсантай холбоотойгоор тус улсын Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу бусад улсын гадаад хэргийн сайд нартай утсаар ярьжээ.

Тэрбээр телевизэд ярилцлага өгөхдөө “Дэлхий нийт Туркийг дэмжиж байна. Бид АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон бусад олон улсын гадаад хэргийн сайд нартай утсаар холбогдлоо. Тэд бүгд Туркийн ардчилсан сонгуулийн дүнд байгуулагдсан засгийн газрыг дэмжиж байна. Тэд Турктэй, ардчилалтай хамт гэдгээ мэдэгдсэн” гэв.

Г.Доржханд

Холбоотой мэдээ