Говийн нутгаар салхи, шуурга ихтэй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-12-13 11:19:28

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногт цас орж, говийн нутгаар салхи, шуурга ихтэй, цаашид нийт нутгаар хүйтний эрч чангарахыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

14-15-нд хангай, хээр талын нутгийн зарим газраар цас орно.  Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар 4-9м/с.

15, 16-нд говийн нутгийн зарим газраар 12-14м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 15-наас хүйтний эрч чангарч хангайн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, тал хээрийн нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, говийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Шаргалжуутад, Галуут, Байдаг, Баянхонгор 3-5 см, Шинэжинст, Богд, Баянговь, Баянлиг 0-0.7 см цасан бүрхүүлтэй байна.

Холбоотой мэдээ