Франц улс гурав хоногийн гашуудал зарлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-15 21:30:17

БРЮССЕЛЬ. /KAZINFORM/. Өнгөрсөн шөнө Францын өмнөд нутгийн Ницца хотод болсон халдлагад өртөн амь үрэгдсэн 84 хүний дурсгалыг хүндэтгэн тус улс даяар маргаашаас эхлэн гурав хоногийн гашуудал зарлана.

Францын Ерөнхий сайд Мануэль Валлс хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэл хийхдээ “Ниццагийн халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн долдугаар сарын 16-18-нд гурав хоногийн гашуудал зарлах шийдвэрийг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч гаргасан. Өнөөдрөөс төрийн далбааг хагас бөхийлгөж эхэллээ” гэв.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ