Бэлчээрийн усан хангамж 28 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-12-10 15:14:45

Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд бэлчээрийн усан хангамжид зориулсан нийт 3174 худаг ашиглаж байна.

Үүнийг 2020 оныхтой харьцуулахад бэлчээрийн усан хангамж 28 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Энэ нь нийт бэлчээрийн 40 хувийг усжуулж байгаа бөгөөд өрөмдмөл худаг 458, богино яндант худаг 29, бетон хашлагат уурхайн худаг 534, энгийн уурхайн худаг 2153 байна. Харин  Хатанбулаг суманд хамгийн их буюу 1796 худаг байгаа бол Өргөн сум хамгийн бага худагтай аж.  

Холбоотой мэдээ