"Түмэн шувуут", "Хөвсгөл хүнс”, "Хүннү менежмент"-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-12-08 19:07:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 40 ХК-ийн 1.6 сая ширхэг хувьцааг 729,337,314.04 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. 25 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Түмэн шувуут" (TUM+14.79%), "Хөвсгөл хүнс" (HHS+14.72%) болон "Хүннү менежмент" ХК (HBZ+14.49%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөв. Харин "Инвескор ББСБ" (INV-11.24%), "ЛэндМН ББСБ" (LEND-7.17%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU-6.97%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 32,562 ширхэг нэгж эрхийг 16.2 сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 0.86 хувиар өсөж 40256.54 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,380,799,604,103.25 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ