Дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчдийн сургалт, хэлэлцүүлэг эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-08 13:14:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗГХЭГ, НИТХ хамтран “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчдийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.


Сургалтаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, түүнийг дагаж гарах дүрэм журам, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн талаар танилцуулга, мэдээлөл өглөө.


Энэ үеэр НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба нийслэлийн 2022 оны төсвийн тухай мэдээлэв. Мөн хэрэгжүүлэх хөтөлбөр, үйл ажиллагааны онцлогийг танилцуулсан юм. 


Тэрбээр ирэх оны эхнээс дээрх шинэчлэн баталсан хуулиуд хэрэгжиж эхлэхийг тэмдэглээд, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь нийслэлд, цалин хөлс, түүнтэй адилтгах ХХОАТ, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, газрын төлбөрийн орлого 100 хувь сум, дүүргийн төсөвт төвлөрнө гэдгийг тодотголоо.


Сургалт, хэлэлцүүлэг энэ сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

 

Холбоотой мэдээ