"Хамтдаа шийдье" хэлэлцүүлэг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-12-07 10:58:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн тариаланчдын “Хамтдаа шийдье” хэлэлцүүлэг, чадавхжуулах үйл ажиллагааг энэ сарын 4-нд зохион байгууллаа.  

Хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ, ХХҮГ, Дэлхийн банк, Монголын тариаланчдын Үндэсний холбоо, “Говийн шимт ургац” ТББ хамтран зохион байгуулж, төрийн байгууллага, тариаланчид, иргэдийн төлөөлөл нийт 120 хүн оролцжээ. 

Тус үйл ажиллагаа нь орон нутгийн тариаланчдын өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлан цаашид тариалалтыг нэмэгдүүлж, орон нутгийн зах зээлийг хангах оновчтой шийдэл, стратегийг тэдний оролцоотойгоор тодорхойлох зорилготой байсан.

Тус хэлэлцүүлэгт оролцсон тариаланчид худаг ус, усалгааны системийг сайжруулах, газар хагалах, тариалалт хийх, хөрс бордоо зэрэг хүнд хөдөлмөрийг хөнгөвчилсөн техник, хэрэгсэл шаардлагатай зэрэг асуудлыг гаргаж ирсэн бөгөөд асуудлыг шийдвэрлэхийн тулд зөвлөмж гаргаж, хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан байна.  

Тариаланчдын зүгээс орон нутгийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж, нийт тариалан эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн бол төрийн байгууллагуудын зүгээс өрхийн үйлдвэрлэл, хоршооллын үйл ажиллагааг дэмжин хамтарч ажиллана гэдгээ мэдэгджээ. 

Холбоотой мэдээ