Даатгалын хураамжийн орлого өмнөх улирлынхаас 7.2 хувиар нэмэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Даатгалын хураамжийн орлого энэ оны эхний 9 сард 188.5 тэрбум төгрөгт хүрч, даатгалын нөхөн төлбөрт 44.9 тэрбум төгрөг олголоо.
Энэ нь
өмнөх оны мөн үеийнхээс
даатгалын хураамжийн орлого 28.6 (17.9 хувь) тэрбум, даатгалын нөхөн төлбөр 1.4 (3.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Даатгалын хураамжийн орлого оны 3 дугаар улиралд 77.4 тэрбум төгрөг болж, өмнөх улирлынхаас 5.2 (7.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Даатгалын нөхөн төлбөрт мөн улиралд 15.9 тэрбум төгрөг олгосон нь өмнөх улирлынхаас 742 (4.4 хувь) сая төгрөгөөр багаслаа. Даатгалын хураамжийн орлого энэ эхний 9 сард өмнөх оны мөн үеийнхээс 28.6 (17.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд хөрөнгийн даатгалын хураамжийн орлого 16.5 (42 хувь) тэрбум, агаарын хөлгийн даатгалын хураамжийн орлого 1.8 (34.3 хувь) тэрбум, авто тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийн орлого 9.1 (34.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Даатгалын хураамжийн орлогын 29.5 хувийг хөрөнгийн даатгал, 18.9 хувийг авто тээврийн хэрэгслийн даатгал, 15.3 хувийг жолоочийн хариуцлагын даатгал эзэлж байна. Даатгалын нөхөн төлбөр энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (3.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр 1 (4.2 дахин их) тэрбум, хөрөнгийн даатгалын нөхөн төлбөр 591.2 (12.5 хувь) сая, ачаа хүргэлтийн даатгалын нөхөн төлбөр 212.2 (63.1 хувь) сая төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Даатгалын нийт нөхөн төлбөрийн 28.5 хувийг авто тээврийн
хэрэгслийн, 25.9 хувийг жолоочийн хариуцлагын, 19 хувийг гэнэтийн осолын
даатгал эзэлж байна. Даатгуулагчид энэ
оны эхний 9 сард 963.9 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 8.8 (0.9 хувь) мянгаар нэмэгдэв. Даатгуулагчдын 84 хувь нь иргэн, 16 хувь нь хуулийн этгээд
буюу аж ахуйн нэгж, байгууллага аж.