МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Б.Чадраабал, сурвалжлагч Т.Одончимэг нар шилдгээр шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-12-07 12:09:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ээс мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Ган үзэг 2021” оны тэргүүн наадмын гэрэл зургийн шилдэг сэтгүүлчээр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн ахлах сурвалжлагч Б.Чадраабал шалгарлаа.


Мөн наадмын Орон нутгийн шилдэг сэтгүүлчээр МОНЦАМЭ агентлагийн Сүхбаатар аймаг дахь сурвалжлагч, “SBINFO.MN” сайтын сэтгүүлч Т.Одончимэг шалгарав.


Гэрэл зургийн ахлах сурвалжлагч Б.Чадраабал нь агентлагийн мэдээллийн www.montsame.mn сайтыг өдөр тутмын үйл явдлын гэрэл зураг, багц гэрэл зургийн сурвалжлагаар хангаж ажиллладаг. Мөн 7 хоног тутмын англи хэлээрх “Монгол мессенжер”, япон хэлээрх “Монгорү Цушин”, хятад хэлээрх “Мэнгү Шяоши Бао “, орос хэлээрх “Новости Монголии”, үндэсний монгол бичгээр хэвлэгдэн гардаг “Хүмүүн бичиг” сонин болон улирал тутмын “Mongolia today” сэтгүүлийн зургийг мэргэжлийн түвшинд чанарын өндөр үзүүлэлттэйгээр нийлүүлэн  ажиллаж байна.


МСНЭ-ийн “Ган үзэг-2021” наадмын шилдгүүд:


Шилдэг телевиз – Eagle news tv

Шилдэг сонин- Өдрийн сонин

Шилдэг радио- Гэр бүлийн радио 104.5

Шилдэг мэдээллийн сайт - ergelt.mn

Шилдэг сэтгүүл -Үндэстний ТОЙМ

Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл - Хөвсгөл телевиз, khovd.mn сайт


Телевизийн шилдэг сэтгүүлч-NTV Б.Батцэцэг

Сонины шилдэг сэтгүүлч- Өглөөний сонин С.Өлзийбаяр

Радиогийн шилдэг сэтгүүлч- МҮОНР Х.Дугарсүрэн

Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч- eguur.mn Б.Буяндалай

Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч- Санхүүгийн хөтөч И.Отгонжаргал

Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч- МОНЦАМЭ агентлаг Б.Чадраабал

Орон нутгийн шилдэг сэтгүүлч- Сүхбаатар аймаг Т.Одончимэг

Шилдэг зураглаач – check.mn Б.Эрхэмбаяр

Шилдэг редактор- Eagle news Г.Ганбаяр

Шилдэг менежер- Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал, NTV телевизийн захирал А.Баярбат


Шилдэг судлаач- МУИС-ийн Сэтгүүлзүй, олон нийттэй харилцааны тэнхимийн судлаачид


Холбоотой мэдээ