Морь жилтнээ эерэг сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-12-07 06:15:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 12 дугаар сарын 07. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн дунд цагаан хулгана сарын шинийн 4. Ангараг гараг. Элдэв тэнгэртэн одтой, есөн улаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр.

 

Өдрийн наран 8 цаг 27 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Их цасан буух улирал 07 цаг 30 минутанд эхэлнэ. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.  Эрдэнийг гадагш өгөхөд муу.

 

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал бие эрхтний хүч сайжирна хэмээжээ.

Холбоотой мэдээ