Тусгай хэрэгцээт иргэд бүтээлээрээ үзэсгэлэн гаргав

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-12-06 23:09:55

Увс /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын эрхийн өдөрт зориулсан “Хамтдаа хөдөлмөрлөе” уриатай бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 3-ны өдөр дэлгэлээ.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй Эцэг эхийн холбооны Увс салбар”, аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо, Гар урлалын “Эко хэйндмэйд” ТББ-ууд хамтран тусгай хэрэгцээт иргэдийн дунд сонины цаасаар сагс сүлжих, өөхөн тосоор саван хийх, оёдол эсгүүр, эсгий урлалын сургалтуудыг тус тус зохион байгуулсан байна. Энэ хүрээнд “Ногоон гархан” үзэсгэлэнг зохион байгуулахад 20 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдаж, хийсэн бүтээлээ олон нийтэд танилцууллаа.

Зохион байгуулагчдын зүгээс цаашид энэхүү арга хэмжээг тогтмол хийж, тусгай хэрэгцээт иргэдийг орлоготой болох тал дээр анхаарч ажиллах шаардлагатай гэж үзлээ.



Холбоотой мэдээ