100 буудалт даамны бүсийн нээлттэй тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-12-06 20:12:16

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэцэрлэг сумын уугуул, Монгол Улсын зөвлөх математикч, Ардын боловсролын тэргүүний ажилтан, ахмад даамчин Ч.Төмөрийн нэрэмжит 100 буудалт даамны тэмцээн 12 дугаар сарын 5-ны өдөр боллоо. Энэхүү тэмцээнд Архангай, Баянхонгор аймгаас эрэгтэй 59, эмэгтэй 31 нийт 90 тамирчин ирж оролцжээ.

Тэмцээнийг Архангай аймгийн шатар, даамны “Лутхүү” клубээс зохион байгуулсан ба тус клубээс 100 буудалт даамны бүсийн тэмцээнд зэрэг цолтой 44 тамирчин оролцжээ. Тэмцээний үеэр Ч.Төмөрийг аймгийн Засаг даргын Жуух бичгээр шагнасныг ЗДТГ-ын дарга Ц.Бадрах гардуулан өгч, баяр хүргэжээ.

Холбоотой мэдээ