Бог малыг ээмэгжүүлэх ажлыг зохион байгууллаа

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-12-06 18:20:46

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ХХААГ-аас мал бүртгэлжүүлж, ээмэгжүүлэх ажлыг зохион байгууллаа. Нийт 7130 толгой бог малын ээмэг захиалан авч сумдад хуваарилан 3772 хуц, 3368 ухныг ангилан ээмэгжүүлж  малын дата бүртгэлийг хийсэн аж.

Дээрх ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А-72 дугаар тушаалаар улсын хэмжээнд зохион байгуулж буй “Мал бүртгэлжүүлэх аян”-ы хүрээнд хэрэгжүүлсэн байна. Мал сүргийг үе шаттай ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх, малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санг шинэчлэх ажил улсын хэмжээнд хэрэгжиж байна. 

Холбоотой мэдээ