Талуудын зөвлөлдөх уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-12-06 16:22:59

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн хорооны дарга Г.Энхбаяр, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Т.Хишигбаатар нар "Орчны бохирдол, хог хаягдал"-ын асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон хувийн хэвшлийнхэнтэй уулзлаа.

Уулзалтад Баянхонгор сумын ЗДТГ-ын Байгаль орчны алба, БОАЖГ-ын Орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн, "Цэвэр хот" ОНӨААТҮГ, "Эко Баянхонгор" төсөл, "Хонгор дуулим" ХХК, АПУ, ЖЕМ, ЭМ СИ ЭС зэрэг аж ахуй нэгжүүдийн төлөөлөл оролцож, санал бодлоо солилцов.

Тус уулзалтаар, Баянхонгор сумын багуудад хоёрдогч түүхий эд авдаг цэг байгуулах, үнэ тарифыг өөрчлөх асуудлыг судлах, Төр, хувийн хэвшлийн хамтарсан гэрээ хийн АПУ, ЖЕМ, ЭМ СИ ЭС  ХХК-ийн тээвэрлэж ирсэн архины шил, ундааны савыг худалдан авдаг болох, Сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагуудад хог хаягдлын тухай ойлголт мэдээллийг үе шаттайгаар өгч, сургалт зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэн, холбогдох талуудад үүрэг чиглэл өгсөн байна.

Холбоотой мэдээ