Хөрөнгийн биржид 75 ХК-ийн 5.1 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-12-06 11:35:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн арилжаагаар нийт 4,905,996,080.09 төгрөгийн арилжаа хийвХувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: 75 компанийн 5.1 сая ширхэг хувьцааг 2,249,048,441.41 төгрөгөөр арилжсан байна.

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд: 





Багцын өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаагаар: I ангилалд бүртгэлтэй үнэт цаас гаргагч компани “ЛэндМН ББСБ” ХК-ийн хөтөлбөрийн хүрээнд гаргаж байгаа өрийн хэрэгслийн I транчийн нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 2 жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй өрийн хэрэгсэл “ЛэндМН Бонд” нь энэ оны 11 дүгээр сарын 29-нд Хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэйгээр арилжиж, нийт 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг  татан төвлөрүүлэв.



Компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 6 ширхэг, ам.долларын 139 ширхэг бондыг нийт 39,735,958.17 төгрөгөөр арилжив. 



Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар:11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 3-нд хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 261,869 ширхэг нэгж эрхийг 117,211,680.51 төгрөгөөр арилжлаа.



12 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 5,242,805,601,650.48 төгрөг болсон бол ТОП-20 индекс 39,202.7 нэгж болж өмнөх 7 хоногоос 1.32 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ