Хөлийн цэцийн шийдвэрийг эсэргүүцэж гарын үсэг цуглуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-07-15 12:47:27

Увс аймгийн хэсэг залуус нэгдэж Түр хороо байгуулан Монголын Үндэсний Бөхийн Холбооны хөлийн цэцийн шийдвэрийг эсэргүүцэж энэ сарын 13-аас гарын үсэг цуглуулж эхэллээ. 

Улсын их баяр наадмаар 8-ын даваанд Улсын арслан П.Бүрэнтөгс Пүрэвдагвыг давчихаад байхад хөлийн цэц буруу шийдвэр гаргаж дахин барилдуулсан хэмээн Увсынхан үзэж байгаа юм. Ер нь бол хөлийн цэцийн буруу шийдвэрийн улмаас хохирсон бөхчүүд олон байгаа аж. Техник технологи хөгжсөн өнөө цагт Монголын үндэсний бөх ч гэсэн мэргэжлийн хэмжээнд хөгжчихөөд байхад тэднийг шүүгч хөлийн цэц нь мэргэжлийн бус, нутгархдаг, талцдаг байж болохгүй гэж байв.Түр хорооны гишүүд хоёр хоногийн хугацаанд 2000 гаруй хүний гарын үсэг цуглуулаад байгаа бөгөөд энэ сарын 18-19-нд болох Увс аймгийн баяр наадам хүртэл цуглуулах аж. Улмаар цугларсан гарын үсгээ Монголын Үндэсний бөхийн холбоо болон УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлж, шийдвэр гартал цуцалтгүй тэмцэхээ илэрхийлэв.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ