"КОВИД-19"-ийн 375 тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь гадаадаас зөөвөрлөгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-12-03 12:18:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 375 иргэн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Энэ нь өчигдрийнхөөс 179 тохиолдлоор бага үзүүлэлт юм. Мөн хугацаанд гурван хүн нас барснаар манай улсад “Ковид-19” өвчний халдвараар нийт 1935 хүн амиа алдсаныг бүртгээд байна.


ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр халдварласан тохиолдлын нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 227 нь нийслэлд, 147 нь хөдөө орон нутагт батлагджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 23 
тохиолдол Орхон аймагт бүртгэгджээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 5114 хүний 98 нь нэн хүнд,  2034 нь хөнгөн,  2411 нь хүндэвтэр, 571 нь хүнд байдалтай байна.

 

Шинжилгээгээр “Ковид-19”-өөр өвдсөн нь батлагдсан  9974 хүн гэрийн хяналтад байгаа аж. 


Холбоотой мэдээ