12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл шинэ жил тэмдэглэхгүй байх шийдвэр гаргав

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-12-02 17:49:54

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Дархлаа сэргээх тунд хамрагдсан иргэдийн тоо 50 хувьд хүрэхгүй байгаа учраас шинэ жилийн үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй гэсэн шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргалаа.

 

Өвөрхангай аймагт вакцины 3 дугаар тунгийн хамрагдалт 36.6 хувьтай байна. Вакцинд хамрагдвал зохих 18-аас дээш насны 56188 иргэн байгаагаас одоогоор 20573 нь дархлаа сэргээх тунг хийлгэжээ. Тиймээс улсын Онцгой комиссоос ирүүлсэн чиглэлийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын “Шинэ жилийн баяр”-ын захиалга авахгүй, зохион байгуулахгүй байхыг хоол үйлдвэрлэл, зоогийн газар, ресторан, үйлчилгээний газруудад мэдэгдээд байна.

 

12 дугаар сарын 15-ны өдрөөс хойших хугацаанд “Шинэ жилийн баяр”-ыг тэмдэглэх эсэх асуудлыг вакцины хамрагдалтаас шалтгаалан дахин хэлэлцэхээр боллоо.

Холбоотой мэдээ