Аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулганыг зохион байгуулав

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-11-30 19:54:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн дагуу залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, эрхийг хангах, тэдний санал санаачилгыг дэмжих замаар үнэлэмж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор улс орон даяар сум бүрд “Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл”-ийг байгуулсан.

Тус зөвлөл нь төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газарт болон холбогдох бусад байгууллагад зөвлөх, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, шаардлагатай арга хэмжээ авах, залуучуудын хөгжлийг дэмжих, эрх ашгийг хамгаалах асуудлыг шийдвэрлэхэд залуучууд, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулах, гаргасан санаачилгыг дэмжих зорилготой аж.

Баян-Өлгий аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулганыг энэ сарын 29-ний өдөр Өлгий хотод зохион байгууллаа.

Чуулганд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн ГБХЗХГ-ын дарга Х.Пернегүл нар оролцож, 13 сумын салбар зөвлөлийн төлөөллүүдэд мэндчилгээ дэвшүүлэв.

Залуучууд анхдугаар чуулганаараа залуучуудын хөгжил, оролцоо, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Холбоотой мэдээ